• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫНХАН ТУРШЛАГА СУДЛАВ
Нийтэлсэн: 2020-04-03 15:39:56
Үзсэн: 639

АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫНХАН ТУРШЛАГА СУДЛАВ
Нийтэлсэн: 2020-04-03 15:39:56 Үзсэн: 639



       Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын үйл ажиллагаа, явуулж буй ажил, арга хэмжээтэй танилцах, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах зорилгоор Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Ар талын хэлтсийн дарга, хурандаа Г.Хашчулуун, Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн удирдлага, төлөвлөлийн ахлах офицер, хурандаа Б.Энхзоргол нарын албаны хүмүүс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд ажиллалаа. Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр командлал орон нутагт шилжин байрласнаас өдөр тутмын үйл ажиллагааг удирдан, цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлж, албан тушаалтны ажиллах нөхцөл, бололцоог хэрхэн сайжруулж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Мөн энэ үеэр Агаарын цэргийн командлалын  албаны хүмүүс командлалын архив, хүний нөөц болон нууц баримт бичгүүдийн хамгаалалт, командлал түүний нэгтгэл, ангиудтай сургалт, дадлагыг онлайнаар шууд явуулж байгаатай танилцаж, сургалт, хурал, интернэт, бялдаржуулахын танхимууд болон алдарын тасалгаа, номын сан, зочдыг хүлээн авах танхимаас эхлээд ээлжийн бүрэлдэхүүний энгийн ажилтан алба хаагчдын амрах өрөө зэргийг үзэж сонирхсон юм.

       Тэд Хуурай замын цэргийн командлал нь цэргийн захиргааны удирдлагыг цогц байдлаар нь хэрэгжүүлэхийн сацуу алба хаагчдынхаа ажиллах, суралцах, өөрийгөө хөгжүүлэх олон төрлийн боломжийг нээсэн нь жишиг болохуйц байгууллага болсон байна гээд Агаарын цэргийн командлалын удирдлага, бие бүрэлдэхүүнд энэ талаар танилцуулж, туршлага судлахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107