
Дэд хурандаа У.Буянжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийнхан 2020 онд улс орны томоохон бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцохын зэрэгцээ ангийн бэлэн байдал, сургалт бэлтгэлд анхаарсан он жил боллоо. Ангийн захирагч, дэд хурандаа У.Буянжаргал төмөр замын бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгэж байгаатай холбогдуулан ангийн тодорхой бүрэлдэхүүнээр цахимаар “уулзаж” баяр хүргэсэн юм. Тэрээр ирэх 2021 онд өнөөдрийн амжилтаа илүү бататгаж, цэргийн алба хаагчийн хүн нэг бүрийн бэлтгэл, эрүүл мэндэд онцгой анхаарсан жил байх болно гэж тодотгоод хөдөлмөрч, эвсэг, найрсаг хамт олны минь ажил үйлс үргэлж өөдөө байхыг хүсэн ерөөсөн юм.Төгсгөлд нь төмөр замын бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгэж байгаа ангийн офицер, ахлагч, ажилтан албан хаагчдын цэлгэр талд “бүтээсэн” бүтээн байгуулалтын ажлыг цохон тэмдэглэлээ.
Ингээд 2020 оны “Тэргүүний хамт олон”-оор ахлах дэслэгч Н.Батжаргал даргатай инженерийн алба, “Тэргүүний салбар”-аар ахмад Б.Энхманлай даргатай барилга, угсралт засварын рот, “Тэргүүний офицер”-оор ахмад Г.Төгсбаяр, “Тэргүүний ахлагч”-аар ахлагч З.Ганзориг, “Тэргүүний ажилтан албан хаагч”-аар С.Батсүрэн нар тодорсон юм.
Дэслэгч Б.Долгорсүрэн (Зэвсэгт хүчний 340 дүгээр анги)