• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НЭГТГЭЛ, АНГИУД ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫНХАА ШИНЭ ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭВ
Нийтэлсэн: 2021-01-04 11:19:14
Үзсэн: 74

НЭГТГЭЛ, АНГИУД ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫНХАА ШИНЭ ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭВ
Нийтэлсэн: 2021-01-04 11:19:14 Үзсэн: 74



      

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хугацаат цэргийн алба хаагчдадаа жил бүрийн төгсгөлд шинэ жилийн баярыг нь ёслол төгөлдөр тэмдэглэж өгдөг уламжлалтай билээ. Энэхүү шинэ жилийн баяраар хугацаат цэргийн алба хаагчид урлагийн тоглолтоо толилуулж, уралдаан тэмцээн зохион байгуулж, өвлийн өвгөнөөс бэлэг авах, удирдлага, хамт олон нь баяр хүргэх зэрэг олон арга хэмжээг багтсан байдаг юм. Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиуд 2020 оны 12 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд дайчдынхаа шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлж, цэргийн хэргийн эрдэмд нь өндөр амжилт хүссэн байна.

    Ташрамд дурдахад, улс орон орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан дайчдын сургалт бэлтгэл, бусад арга хэмжээ тусгай төлөвлөгөөний дагуу тодорхой томилгоот бүрэлдэхүүнтэй вакуумжуулсан орчинд явагдаж байгаа юм. Энэ нь цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд хугацаат цэргийн алба хаагчидтай сургалт бэлтгэл явуулах, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх тодорхой томилгоот бүрэлдэхүүн ажиллаж байна гэсэн үг юм.

 

    

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 114