
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийнхан 2020 онд цэргийн сургалт бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэхийн зэрэгцээ бие бүрэлдэхүүнийхээ ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан жил байлаа. Тус ангийнхан улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хязгаарлагдмал хүрээнд 2020 оны гүйцэтгэлийн тайлангаа хэлэлцэж, оны аваргууддаа шагналыг нь гардуулан өгсөн юм.

“Тэргүүний офицер”-оор ахлах дэслэгч Э.Ренчиндорж, “Тэргүүний ахлагч”- ахлах ахлагч Б.Анхбаяр, “Тэргүүний ажилтан албан хаагч”-аар С.Баттөмөр, “Тэргүүний хамт олон”-оор ахлах дэслэгч Д.Мөнх-Оргил даргатай “Орон сууц ашиглалтын хэсэг”-ийнхэн шалгарсан бөгөөд шагналыг ангийн захирагч, хурандаа Ц.Батхүү гардуулан өгч, баяр хүргэсэн юм.
Мөн энэхүү арга хэмжээний үеэр Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Оюунтүлхүүр нэр бүрий таван цэргийн алба хаагчийг Орхон аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнасныг гардуулан өгсөн юм.
Ч.Оюунчимэг (Зэвсэгт хүчний 234 дүгээр анги)