
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн удирдлага, хамт олон 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гүйцэтгэлийн тайлангаа дүгнэж, шилдэггүүдээ тодрууллаа. Тус ангийн 2020 онд дэвшүүлсэн зорилго, зорилтыг биелүүлэхэд идэвх санаачилгатай байж, бусдыгаа манлайлсан тэргүүний алба хаагчдад ангийн захирагч, хурандаа Ж.Өсөхбаяр шагналыг нь гардуулан өгсөн юм.
“Тэргүүний офицер”-оор хуягт техникийн албаны дарга, хошууч Д.Энхболд, “Тэргүүний ахлагч”-аар хэрэг хөтлөгч, дэд ахлагч Ч.Итгэл, “Тэргүүний ажилтан албан хаагч”-аар цахилгаанчин О.Шинэхүү, “Тэргүүний хамт олон”-оор Орон сууцны алба тус тус шалгарлаа.
Дэслэгч Г.Нандинчимэг (Зэвсэгт хүчний 167 дугаар анги)