Зэвсэгт хүчний 326 дугаар анги нь 2020 оны гүйцэтгэлийн тайлангаа дүгнэж, оны тэргүүнүүдээ тодрууллаа. “Тэргүүний офицер”-оор батарейны захирагч, ахмад Г.Сугарбаатар, “Тэргүүнй ахлагч”-аар архивын эрхлэгч, ахлах ахлагч Б.Алтанцэцэг, “Тэргүүний ажилтан”-аар ахуй үйлчилгээний төвийн дарга-халуун усны эрхлэгч П.Энхтуяа, “Тэргүүний цэргийн гэрээт алба хаагч”-аар түрүүч Б.Бямбадорж, “Тэргүүний хугацаат цэргийн алба хаагч”-аар байлдагч Ч.Долгор, “Тэргүүний хамт олон”-оор дэд хурандаа Г.Сансар-Эрдэнэ захирагчтай Зенитийн артиллерийн дивизионы хамт олон тус тус шалгарсан юм. Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан тэргүүний алба хаагчдын шагналыг 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс хойш гардуулан өгөхөөр төлөвлөсөн юм.
Ахмад Л.Түмэндэлгэр (Зэвсэгт хүчний 326 дугаар анги)