• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ИХ ГОВИЙН ГАРНИЗОНЫ 2020 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2020-12-30 10:20:02
Үзсэн: 151

ИХ ГОВИЙН ГАРНИЗОНЫ 2020 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2020-12-30 10:20:02 Үзсэн: 151



    Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнхан 2020 оны гүйцэтгэлийн тайлангаа дүгнэж, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан тэргүүнүүдээ тодруулан, шагналыг гардуулан өглөө. Тус ангийн захирагч, хурандаа А.Болдбаатар “Бид хамтдаа зүтгэсэн нэгэн жилийнхээ ололт амжилтыг дүгнэн, ажил албандаа өндөр амжилт гаргасан манлайлагчдаа тодруулж, шинэ оноо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Улиран одож буй 2020 онд анги өмнөө дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн хангаж, шинэлэг, бүтээлч ажлууд, захиргааны удирдлагыг төгөлдөржүүлэх, баримт бичгийг шинэчлэн боловсронгуй болгох, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилт, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлсэн олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээс гадна улс орны бүтээн байгуулалтад оролцох, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг амжилт бүтээлийн жил байлаа. Өнөөдрийн бидний хөгжлийн өнгө төрх, үйл ажиллагааны үр дүн, гаргасан амжилт, бүтээл бүхэн цагийн манаанд зогсож байгаа эгэл байлдагчид, ажил албандаа бүтээлчээр хандаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт бие бүрэлдэхүүний хүч, хөдөлмөрийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна. Ирж буй 2021 онд удирдлагын манлайллыг төлөвшүүлэх, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, чадавхыг нэмэгдүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийг чанартай зохион байгуулах, хөгжлийн төлөвлөгөөг оновчтой төлөвлөх, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтсан үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцох, ангийнхаа 90 жилийн түүхэн ойд бэлтгэх, бүтээн байгуулалтын томоохон зорилтуудыг хамтдаа хэрэгжүүлэх бүтээлч ажлын жил байх болно. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд алба хааж, ажиллаж буй хэн бүхний идэвх оролцоо, дэмжлэг, бүтээлч хөдөлмөр нэн чухал юм” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Ингээд 2020 оны аваргуудаа дурдахад “Хөдөлмөрийн аварга офицер” –оор захирагчийн зэвсэглэл техник хариуцсан орлогч, дэд хурандаа Н.Батбаяр, “Хөдөлмөрийн аварга ахлагч”-аар ахлах ахлагч Ц.Батсүрэн, “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар ажилтан албан хаагч И.Батсуурь, “Тэргүүний хугацаат цэргийн албан хаагч”-аар артиллерийн батарейны тоотын захирагч, дэд түрүүч Б.Амархүү, “Тэргүүний хамт олон”-оор Н.Лхагвадорж даргатай малын суурын хамт олон, “Тэргүүний салбар”-аар ахлах дэслэгч Б.Чинзориг захирагчтай I мотобуудлагын рот тус тус шалгарлаа. Энэ ташрамд онцлоход, 2020 оны гүйцэтгэлийн тайлангаа хэлэлцэж, аваргууддаа шагнал гардуулах ажиллагааг цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг баримтлан явуулсан юм.

Дэслэгч Ч.Бодьгэрэл (Зэвсэгт хүчний 336 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 114