• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 016 ДУГААР НЭГТГЭЛИЙНХЭН 2020 ОНД АМЖИЛТ ДҮҮРЭН БАЙВ
Нийтэлсэн: 2020-12-30 09:49:04
Үзсэн: 1904

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 016 ДУГААР НЭГТГЭЛИЙНХЭН 2020 ОНД АМЖИЛТ ДҮҮРЭН БАЙВ
Нийтэлсэн: 2020-12-30 09:49:04 Үзсэн: 1904



   

   Хурандаа Т.Лодойдамба захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийнхэн өнгөрч буй 2020 онд амжилт бүтээл арвин байсан бөгөөд штабын бэлтгэл сургалтыг төгөлдөржүүлэхэд онцгой анхаарч ажиллаж, тодорхой амжилтууд гарсан он жил болж чадлаа. Тухайлбал, тус нэгтгэлийн судалгааны багийнхний “Байлдаан, операцыг зохион байгуулах ажлын программ” нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2020 оны “Шинэ бүтээл, оновчтой санал”-аар шалгарлаа. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэхүү шагналыг гардуулан өгч, баяр хүргэсэн юм. Түүнчлэн нэгтгэлийнхэн ЗХЖШ-аас зохион байгуулсан “Штабын бэлтгэлжилтээр тэргүүлэгч” шалгаруулах бэлэн байдлын үзлэгт хоёрдугаар байр эзэлж, 2019-2020 оны сургуулийн жилд “Цэргийн сургалт бэлтгэлээр хошуучлагч анги”, Зэвсэгт хүчний 2020 оны "Тэргүүний анги"-аар нэгтгэлийн хамт олон тус тус шалгарлаа. Мөн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн нэрэмжит "Цогцолбор" шалгалтад амжилттай шалгагдан, "Хошуучлагч анги" хэмээх шагналыг  хүртсэн юм. Дээрх амжилтуудыг гаргасан явдалд Төв аймгийн удирдлагууд “Төв сайхан нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад хамтран ажиллаж, Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажил үйлсээрээ манлайлан Зэвсэгт хүчний тэргүүний нэгтгэлээр шалгарсанд баяр хүргэе” хэмээн дурсгалын зүйл гардуулан өгсөн юм.

       

Хошууч Д.Долгоржав (Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 114