• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАЛТЫН ТАЛААР СУРГАЛТ ЯВУУЛАВ
Нийтэлсэн: 2020-04-02 10:58:16
Үзсэн: 937

БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАЛТЫН ТАЛААР СУРГАЛТ ЯВУУЛАВ
Нийтэлсэн: 2020-04-02 10:58:16 Үзсэн: 937



     Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүнд долоо хоногийн мягмар гариг бүрт БХЯ, ЗХЖШ-ын удирдлагын баримт бичгийг танилцуулж, мэдвэл зохих ажил, арга хэмжээний талаарх сургалт, мэдээлэл явуулж хэвшжээ. Энэ долоо хоногт Захиргааны удирдлагын хэлтсийн нууцын офицер, ахмад Б.Лхагваа “Баримт бичгийн зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлт” сэдвийн хүрээнд “Баримт бичгийн нэр, төрөл, тодорхойлолт”, “Баримт бичгийн бүрдэл, тэдгээрт тавигдах шаардлага”, “Баримт бичгийн хэвлэмэл хуудас, тэдгээрт бүрдлүүдийг байрлуулахад тавих шаардлага” зэрэг баримт бичгүүдийн стандарт болон анхаарах зарим асуудлын талаар мэдээлэл өглөө.

    Тэрээр “Баримт бичгийн бүрдлүүд болон хэвлэмэл хуудсанд тавигдах шаардлага нь улсын хэмжээнд нэг мөр журамлан тогтоогдсон байдаг. Алба хаагчид албан бичиг боловсруулахдаа тэрхүү тогтоосон шаардлагыг ягштал мөрдөх ёстой. Командлалын бүрэлдэхүүний хувьд ийм төрлийн алдаа бага байдаг ч гэсэн анхаарах зарим асуудал байна” хэмээн жишээ татан ярив.

     Энэхүү арга хэмжээний төгсгөлд Хангалт үйлчилгээний тасгийнхний санаачилгаар сайн үйлсийн аян өрнүүлж командлалын бүрэлдэхүүнд амны хаалт болон витамин тараасан юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107