• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Хошууч С.Энхтайван: БЯЛДАРЖУУЛАХ ТАНХИМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА  ЖИГДЭРСЭН
Нийтэлсэн: 2020-04-02 10:16:06
Үзсэн: 548

Хошууч С.Энхтайван: БЯЛДАРЖУУЛАХ ТАНХИМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА  ЖИГДЭРСЭН
Нийтэлсэн: 2020-04-02 10:16:06 Үзсэн: 548



        ЗХЖШ-ын даргын тушаалаар батлагдсан “Биеийн тамирын    бэлтгэлжилтийн    норм,    норматив”-ыг   командлалын бие бүрэлдэхүүнд мөрдүүлэх, биеийн жингийн  зохистой  харьцааг  нь  хангуулах  зорилгоор өнгөрсөн оны 12 дугаар сард бялдаржуулах танхимыг шинээр байгуулсан. Тус танхимаар нэг дор 20 хүн зэрэг үйлчлүүлэх боломжтой бөгөөд бүх төрлийн дасгал, сургуулилт хийх техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан гэдгээрээ онцлог юм. Энэ талаар Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн биеийн тамирын офицер, хошууч С.Энхтайван хэлэхдээ “Командлалын удирдлагуудын зүгээс командлал болон нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүний биеийн тамирын сургалт бэлтгэлийг чанаржуулах, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дээшлүүлэхэд нь нэлээд анхаарч байна.

       Үүний нэг тод жишээ нь командлалын бялдаржуулах танхим юм. Бүрэлдэхүүний хувьд хэлтэс, тасгаараа ажлын таван өдөрт хоёр удаа 1-2 цаг бэлтгэл, сургалт хийх боломжтой. Өмнө нь ажлын таван өдөрт нэг удаа дасгал хийдэг байсныг саяхнаас хоёр болгож нэмэгдүүлсэн. Энэ нь биеийн жингийн зохистой харьцааг хангуулахад чухал үүрэгтэй. Мэдээж дасгал, сургалтыг хэд хэдэн төлөвлөгөөгөөр буюу биеийн жин хасах, нэмэх, бялдаржуулах, галбиржуулах гэсэн төрлүүдээр явуулж байна. Бие бүрэлдэхүүний хувьд ч маш их идэвх, чармайлттай дасгал, сургуулилтыг гүйцэтгэж байгаа.

     Энгийн ажилтан алба хаагчид ч ялгаагүй биеийн тамирын хичээл, сургалтыг тасалдаггүй. Үүнээс гадна манай хэлтсийн зүгээс алба хаагчдын бие бялдрын хөгжлийг сайжруулах үүднээс сар бүр спортын уралдаан тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Гар дээр суниалт, гэдэсний таталт, дүүжинд суниах дасгал зэргээр бүх алба хаагчийг хамруулсан уралдааныг явуулж хэвшсэн” гэлээ. Дашрамд сонирхуулахад, алба хаагчдын дасгал, сургалтыг мэргэжлийн багш М.Баасанцэнд удирдан явуулдаг бөгөөд тэрээр бялдаржуулах танхимд зургаан жил багшилсан туршлагатай нэгэн юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107