Монгол Улсын Зэвсэгт хүчний веб сайт нь Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал буюу Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалын веб сайтуудаас бүрддэг бөгөөд энэ нь олон нийтэд Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан таниулахаас гадна цэргийн алба хаагчдадаа хууль эрх зүйн мэдлэгийг нь нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг юм. Тухайлбал, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний тухай голлох тулгуур хууль, тогтоомжууд, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалахын сайдын тушаал, ЗХЖШ-ын даргын тушаал, дүрэм, журам, заавар зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг төрөлжүүлэн ангилж, цэргийн алба хаагчдыг уншиж судлах боломжоор хангасан юм. Хууль эрх зүйн баримт бичгүүдээс гадна цэргийн сургалт бэлтгэлд ашиглах ном товхимол, дүрс бичлэг, англи хэлийг бие даан сурахад зориулсан хичээлүүд, төрийн албаны зөвлөлийн хуралдааны шийдвэрүүд, холбогдох хууль тогтоомж, өргөдөл, гомдол хүлээн авах цонх зэрэг бие бүрэлдэхүүн, олон нийтэд чиглэсэн мэдээллийн веб сайт юм.
Энэ удаад бид Засгийн газраас баталсан "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоол https://gsmaf.gov.mn/gsmaf/onePost/1384, “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам” https://gsmaf.gov.mn/gsmaf/onePost/1385 хүргэж байна.
Уншигч та бүхэн https://gsmaf.gov.mn/ веб сайтаас ЗХЖШ, Хуурай замын цэрэг, Агаарын цэргийг сурталчилсан мэдээ мэдээлэл, сурвалжилга, Зэвсэгт хүчний төв хэвлэл "Соёмбо" сонины нийтлэл, ярилцлагуудыг уншиж, "Дуулга" телестудийн "Эх орны төлөө" нэвтрүүлэг, ЦДБЭЧ-ын уран бүтээлийн тоглолтуудыг үзэж, салбарын эрх зүйн актуудыг уншиж судлах боломжтой.
Ахлах дэслэгч Д.Болормаа