• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

УНДНЫ УСАА ЗӨӨВӨРЛӨХ ШААРДЛАГАГҮЙ БОЛОВ
Нийтэлсэн: 2020-12-17 15:49:20
Үзсэн: 125

УНДНЫ УСАА ЗӨӨВӨРЛӨХ ШААРДЛАГАГҮЙ БОЛОВ
Нийтэлсэн: 2020-12-17 15:49:20 Үзсэн: 125



     Зэвсэгт хүчний 234 дүгээр анги нь үүсэн байгуулагдсан цагаас хойш алба хаагчдынхаа ундны усыг зөөвөрлөж хэрэглэдэг байсан бол энэ жил ЗХЖШ-ын даргын тушаалаар гүний худаг барих санхүүжилт олгогдсон юм. Энэ дагуу Орхон аймгийн “Орхон газар” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, ангийн байрлалд шинээр гүний худаг ухаж, төхөөрөмжлөн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ашиглалтад орууллаа. Одоогоор гүний худгаас штаб, уурын зуух, цэргийн гал тогоонд цэвэр ус татан оруулаад байна. 

     Мөн тус ангийн “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс санаачлан ангийн бэлэн байдлыг хангах зорилгоор нийт ажилтан албан хаагчдад аранз, техникийн бэлэн байдал, хадгалалт, хамгаалалтыг дээшлүүлэхээр  30 гаруй нэгж техникт дулаан хучлага оёж, бэлэн болгосон юм.

Ч.Оюунчимэг (Зэвсэгт хүчний 234 дүгээр анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 113