
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас ирүүлсэн албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Зэвсэгт хүчний 167 дугаар анги, Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг Зэвсэгт хүчний 167 ангийн захирагч, хурандаа Ж.Өсөхбаяр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн дарга Б.Эрдэнэцэцэг байгуулж, гарын үсэг зурсан юм. Тус санамж бичгийн зорилго нь гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, залуучуудын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, сургалт, сурталчилгааны ажлыг төлөвлөж, хэрэгжилтийг хангахад оршиж байгаа юм.
Дэслэгч Г.Нандинчимэг (Зэвсэгт хүчний 167 дугаар анги)