• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫНХАН 2020 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ
Нийтэлсэн: 2020-12-15 14:32:31
Үзсэн: 251

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫНХАН 2020 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ
Нийтэлсэн: 2020-12-15 14:32:31 Үзсэн: 251




   

    Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалынхан 2020 оны үйл ажиллагааныхаа тайланг хэлэлцэж, дүгнэлээ. Тус командлалын 2020 оны үйл ажиллагааны тайлангийн хуралд Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар оролцож, Хуурай замын цэргийнхний ололт амжилтыг сонсож, хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний тайлан, мэдээлэлтэй танилцлаа. Хурлын эхэнд Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар Хуурай замын цэргийн командлалын  2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх тайланг танилцуулав. Тайланд дурдсанаар 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хийж хэрэгжүүлэх 97 ажил, арга хэмжээний олонхийг нь бүрэн дүүрэн гүйцэтгэсэн бөгөөд цөөн хэсэг нь цар тахлын халдварын нөхцөл байдлаас шалтгаалан түр хойшилсон байна. Мөн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын бэлэн байдал, бэлтгэлжилт, хууль, эрх зүйн баримт бичгүүдийн шинэчлэл, өөрчлөлт, цэргийн сургалт бэлтгэл, хамтарсан сургууль, дадлага,  уралдаан тэмцээн, алба хаагчдын шилжилт хөдөлгөөн, хүний нөөц, нууц хадгалалт, хамгаалалт, сэтгэл зүйн хангалт, ар тал, хангалт, санхүү төсөв, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, нийгмийн хамгааллыг дээшлүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, сахилга хариуцлагыг сайжруулахад хийсэн ажил, хяналт шалгалт, тохижилт үйлчилгээ, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх хүрээнд хэвлэл мэдээлэл, олон нийтэд сурталчилсан байдал зэрэг бүх төрлөөр илтгэл тавьсан юм. Хурлын төгсгөлд Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар бие бүрэлдэхүүнд хэлсэн үгэндээ “2020 онд Хуурай замын цэргийн командлал, нэгтгэл, ангиуд маань сайн ажиллалаа. Хэдийгээр короновирус цар тахлаас шалтгаалж, зарим томоохон ажил, арга хэмжээ хойшилсон ч ерөнхий дүнгээр нь харвал чамгүй амжилттай ажилласан. Ялангуяа, нэгтгэл, ангиудын бэлэн байдал, бэлтгэлжилтийг дээшлүүлэх чиглэлд 2020 онд тавьсан зорилго, зорилтдоо хүрсэн явдалд Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гээд 2021 он Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хувьд түүхэн жил болох талаар тодотгов. Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой 2021 онд тохиож буйтай холбогдуулан Төрлийн цэргийн командлалууд, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарууд энэ чиглэлд ажил, арга хэмжээгээ чиглүүлэн зохион байгуулаарай гэж онцлоод бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүссэн юм. Ташрамд онцлоход, тус тайлангийн хурал нь цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг баримтлан зохион байгуулагдсан юм.

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 113