• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАЙЛДАГЧ НАРЫН ЗУРСАН НӨХӨРСӨГ ШОГ ЗУРАГТ ...
Нийтэлсэн: 2020-12-15 11:29:04
Үзсэн: 168

БАЙЛДАГЧ НАРЫН ЗУРСАН НӨХӨРСӨГ ШОГ ЗУРАГТ ...
Нийтэлсэн: 2020-12-15 11:29:04 Үзсэн: 168



    Зэвсэгт хүчний 167 дугаар ангиас хугацаат цэргийн алба хаагчдадаа сургалт бэлтгэл явуулахын сацуу багаар ажиллах чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор соёл хүмүүжлийн арга хэмжээг зохион байгуулсаар байна. Тухайлбал, зурах сонирхолтой хугацаат цэргийн алба хаагчдын дунд нөхөрсөг шог зургийн уралдаан зохион байгуулахад 46 бүтээл ирснээс тэргүүн байрт байлдагч М.Цэдэн-Иш, дэд байрт байлдагч Г.Баяржавхлан нарын бүтээл шалгарсан юм. Байлдагч М.Цэдэн-Иш “Шог зураг зурах нь мэдээж амархан биш. Гэхдээ гарт орно гэдэг шиг зураад сурчихсан хүндээ төвөггүй. Миний хувьд 10 жилийн сурагч байхаасаа л шог зургаар зурж эхэлсэн. Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаярын бүтээлээс их урам зориг авдаг даа”  гэлээ.

Дэслэгч Б.Батзаяа (Зэвсэгт хүчний 167 дугаар анги)

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 113