• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“БИ БАЙЛДАГЧ” ШҮЛГИЙН УРАЛДААНД БАЙЛДАГЧ Б.ЛХАГВАСАН ТЭРГҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2020-12-14 15:27:41
Үзсэн: 172

“БИ БАЙЛДАГЧ” ШҮЛГИЙН УРАЛДААНД БАЙЛДАГЧ Б.ЛХАГВАСАН ТЭРГҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2020-12-14 15:27:41 Үзсэн: 172



   Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс 2020 онд цэргийн жинхэнэ албанд татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдадаа цэргийн хэргийн мэдлэг олгохоос гадна хувь хүний хөгжлийг нь дэмжсэн арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлж байна. Үүний нэг нь цэрэг-эх оронч үзлээр төлөвшүүлж, цэрэг дайчдаараа бахархах сэтгэлгээг нь нэмэгдүүлэх зорилгоор “Би байлдагч” шүлгийн уралдааныг зохион явуулжээ. Уралдаанд 20 гаруй хугацаат цэргийн алба хаагчид оролцсоноос тэргүүн байрт байлдагч Д.Лхагвасан “Эр цэрэг” шүлгээрээ тэргүүлсэн бол, удаах байрт байлдагч Б.Мөнхтөр “Эх орон” шүлгээрээ, гутгаар байрт байлдагч Б.Гантулга “Миний эх орон” шүлгээрээ шалгарсан юм. Тэргүүн байрын шүлгийг нь хүргэж байна.

ЭР ЦЭРЭГ

Эх орон минь хөвгүүдээ дуудлаа

Эргэж буцахгүй мориндоо мордлоо, тэд

Энэ дуудлага

Эх орноо амиараа хамгаалах эр зориг

Эх нутгаа биеэрээ хамгаалах ухамсар

Ээж ааваа зүрхээрээ хамгаалах хайрыг түгээсэн юм

Энэ дуудлага

Ирээдүйн бидэнд энх тайвныг авчрах

Энэ дуудлага

Эх орноо элэг бүтэн авч үлдэх

Энэ дуудлага

Эх нутгаа бүрэн бүтэн үлдээх

Энэ дуудлага

Эцэг эхийнхээ дэргэд биднийг мөнхжин жаргаах том үйл хэрэг байсан юм. 

Байлдагч Д.ЛХАГВАСАН

 

 

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 113