Зэвсэгт хүчний артиллерийн мэргэжлийн офицер, ахлагч, цэргийн гэрээт албаны түрүүч, байлдагч нарын дунд “Артиллерийн буудлага, гал удирдах бэлтгэлийн аварга-2020” шалгаруулах уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан билээ. Уралдааны нэгдсэн дүн гарсан бөгөөд офицеруудын төрөлд тэргүүн байрт дэд хурандаа М.Эрдэнэтөгс (186), хоёрдугаар байрт дэд хурандаа Г.Баярхүү (167), гуравдугаар байрт дэд хурандаа Д.Төмөрхуяг (120) нар шалгарсан бол ахлагч нарын төрөлд тэргүүн байрт ахлах ахлагч П.Жавхлантөгс (123), хоёрдугаар байрт сургагч ахлагч Ч.Лхагважав (016), гуравдугаар байрт сургагч ахлагч Д.Дагважамц (120) нар шалгарч, бусдыгаа манлайлав.
Харин цэргийн гэрээт алба хаагчдаас Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч, түрүүч Б.Отгондаваа бусдыгаа тэргүүлсэн байна.
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жил, Зэвсэгт хүчинд артиллерийн цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийг ой 2021 онд тохиож буйтай холбогдуулан артиллерчин дайчдын дунд “Артиллерийн олимпиад” тэмцээнийг он гараад зохион байгуулахаар төлөвлөжээ.