• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙНХЭН ДАЙЧДЫНХАА АР ГЭРИЙНХНИЙГ ЭРГЭВ
Нийтэлсэн: 2020-12-09 12:58:10
Үзсэн: 128

ЦЭРГИЙНХЭН ДАЙЧДЫНХАА АР ГЭРИЙНХНИЙГ ЭРГЭВ
Нийтэлсэн: 2020-12-09 12:58:10 Үзсэн: 128



Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед цэргийнхэн 2020 оны ээлжээр хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдынхаа ар гэрийнхнийг эргэж тойрч байна. Тухайлбал, Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас өөрийн харьяаны сумдаас 2020 онд цэргийн жинхэнэ албанд татагдсан зарим хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийг эргэж, хүнсний хэрэгцээ, түлээ нүүрс, ариутгал халдваргүйжүүлэлтийн эрүүл ахуйн бүтээгдэхүүнүүдийг өгсөн байна. Энэ үеэр хугацаат цэргийн алба хаагчдын аав, ээжид нь "Таны хүү албаа нэр төртэй хааж байгаа. Цэргийн тангарагаа өргөж, цэргийн эрдэмдээ шамдаж байгаа" хэмээн баяр хүргэсэн байна.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 113