• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

САХИЛГЫН ДҮНГИЙН ХУРЛААР...
Нийтэлсэн: 2020-03-27 21:54:32
Үзсэн: 160

САХИЛГЫН ДҮНГИЙН ХУРЛААР...
Нийтэлсэн: 2020-03-27 21:54:32 Үзсэн: 160



Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын 2020 оны нэгдүгээр улирлын сахилгын дүнгийн хурал мөн энэ сарын 26-ний өдөр болов. Командлал түүний нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүний цэргийн алба, сахилга, дэг журам, харуул хамгаалалтын талаар Хуурай замын цэргийн командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн Цэргийн албаны офицер, дэд хурандаа Н.Батжаргал танилцуулсан. Тэрээр “Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын дэг журам, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай удирдлагын баримт бичгийг бие бүрэлдэхүүнд сурталчилж, сахилгын зөрчилгүй хамт олон бүрдүүлэх, зэвсэглэл техник, галт хэрэглэл, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, хууль,  эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд шат дараатай арга хэмжээ авч ажиллалаа. Ялангуяа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга бат, дэг журмыг бэхжүүлэхэд мэдээлэл сурталчилгаа, соёл хүмүүжлийн ажлуудыг тодорхой шатанд авч хэрэгжүүлж байна” гээд командлал түүний нэгтгэл, анги тус бүрээр нь сахилгын дүнг танилцуулав. Үүний дараа Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр бие бүрэлдэхүүнд сахилга бат, дэг журмыг улам  дээшлүүлж, ажлын цаг ашиглалтыг сайжруулан бүтээлч,  санаачлагатай ажиллах талаар  үүрэг чиглэл өгсөн юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107