• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙНХНИЙ ЦУГЛАРАЛТ ЯВАГДЛАА
Нийтэлсэн: 2026-01-12 11:29:55
Үзсэн: 418

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙНХНИЙ ЦУГЛАРАЛТ ЯВАГДЛАА
Нийтэлсэн: 2026-01-12 11:29:55 Үзсэн: 418



                Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн хүний нөөцийн офицер, хэрэг хөтлөгч нарын цугларалт 01 дүгээр сарын 5-9-ний өдрүүдэд Хуурай замын цэргийн командлалд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
              Цугларалтын ихэнх өдрүүдэд тус бүрэлдэхүүн командлал, нэгтгэл, ангийн 2026 оны хүний нөөцийн тодотголыг хийж, Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмын дагуу офицер, ахлагч нарын хувийн хэрэг, алба хаах бүртгэлийн картад баяжилт хийсэн бол 01 дүгээр сарын 09-ний өдөр цаг үеийн мэдээллийг сонсож, тулгамдаж буй асуудлуудаа ярилцав.
            Цугларалтын эхэнд Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал “Хүний нөөцийн офицер, хэрэг хөтлөгч нарын ажлын онцлог нь нөхдийнхөө төлөө явдагт байгаа юм. Тэтгэвэрт гарахад нь урамшуулал, цаг хугацаа нь юу билээ, өвдөж шаналахад нь тэтгэмж нь яах билээ, шагнаж урамшуулахад нь ажилласан жил нь хэд билээ гээд цэргийн алба хаагчдынхаа төлөө үйл ажиллагаагаа чиглүүлдэг онцгой үүрэгтэй хүмүүс. Та бүхэн алба хаагчдынхаа төлөө явдаг бат найдвартай ар тал, хэзээд итгэж болох нөхөр нь, нөгөө талаас хууль журмыг мөрдүүлж, шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлж, шударга ёсыг шаардах албан тушаалтнууд шүү” хэмээгээд нэгтгэл, ангийнхаа алба хаагч бүрийг дор хаяж 90 хувь хүртэл мэддэг байх ёстойг нь сануулж, ажлын амжилт хүслээ.
           Энэ өдөр “Албан хэрэг хөтлөлт”, “Баримт бичгийн стандарт”, “Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн стандарт”, “Тэтгэвэр, тэтгэмжийн тухай ойлголт”, “Төрийн болон албаны нууц хадгалалт, хамгаалалт”, “Хүний нөөцийн судалгаа гаргах журам”, “Хүний нөөцийн баримт бичгийн бүрдэл, боловсруулалт” зэрэг үндсэн ажилтай холбоотой сургалтаас гадна хувь хүний хөгжил, харилцаа хандлагын тухай “Эзэн сэтгэлгээгээр бүтээмжтэй ажиллах нь” сэдэвт сонирхолтой ярилцлагыг ч өрнүүлэв.
Тэр дундаа Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга С.Орхон, “Насан туршийн боловсролын төв”-ийн цахим сургалт хариуцсан менежер Б.Нансалмаа нар сонирхолтой илтгэл тавьж, алба хаагчдын асуултад “булагдав”. Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга С.Орхон цэргийн тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн даатгалын талаар цогц мэдээллийг өгсөн нь цаг үеэ олсон чухал ажил болов.
            Үүний дараа тус командлалын Хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Н.Сүхбаатар хүний нөөцийн офицер, хэрэг хөтлөгч нар нөхөн хангалтыг зохион байгуулах, нөхөн хангагдсан үед чадавхжуулах, түүнтэй зэрэгцүүлээд нийгмийн хамгааллыг нь шийдвэрлүүлэхэд чухал үүрэгтэйг нь мөн онцолж, хүний хувийн мэдээлэлтэй харьцдагийн хувьд нууц хадгалалт, хамгаалалтыг сахихад онцгой анхаарахыг дурдлаа.
 
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107