• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХИЛЭНЦҮҮД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Нийтэлсэн: 2026-01-11 11:08:04
Үзсэн: 139

ХИЛЭНЦҮҮД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Нийтэлсэн: 2026-01-11 11:08:04 Үзсэн: 139



            Дорноговь аймгийн сонирхогчын "Champions" лигт хурандаа Н.Гүрбадам захирагчтай Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн "Хилэнцүүд" багийн тамирчид хүрэл медаль хүртлээ.
Дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн сагсан бөмбөгийн лигт 14 багаас шилдэгт дөрөвт үлдэж, ийнхүү хүрэл медалийн эзэд болов. Ахлах ахлагч Г.Энх-Амгалан багийн ахлагчтай                                 Хилэнцүүдийн медаль, өргөмжлөлийг УИХ, Засгийн газрын гишүүн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар гардуулан өгч, баяр хүргэсэн юм. Тус лиг нь шинэ залуу тамирчдыг төрүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, сагсан бөмбөгийн спортыг сурталчлан таниулах онцлогтой юм.
 
Дэслэгч Ч.ДОЛГОРСҮРЭН
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106