
Цар тахал хүндэрсэн энэ амаргүй үед Хуурай замын цэргийн командлал, нэгтгэл, ангиуд нийгмийн хариуцлагын хүрээнд амьжиргааны түвшин доогуур орон нутгийнхаа иргэдэд чиглэсэн сайн үйлсийн аяныг өрнүүлсээр байна. Үүний нэг нь хурандаа А.Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнхан Зүүнбаян тосгоны амьжиргааны түвшин доогуур, өндөр настай, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг хэд хэдэн айлд тусламжийн гараа сунгаж, хүнсний хэрэгцээ болоод ариутгал, халдваргүйжүүлэлтийн эрүүл ахуйн бүтээгдэхүүнүүдийг хандивласан юм. Тус ангийнхан нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аяныг хэрэгжүүлж хэвшсэн бөгөөд энэ нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй юм.
Дэслэгч Ч.Бодьгэрэл (Зэвсэгт хүчний 336 дугаар анги)