• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАРУУЛЫН ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2020-12-07 13:28:12
Үзсэн: 1391

ХАРУУЛЫН ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2020-12-07 13:28:12 Үзсэн: 1391



    Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн албан даалгаврын дагуу 2020 онд татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдад чиглэсэн сургалт бэлтгэлийн хүрээнд харуулын үзүүлэх сургуулийг зохион байгууллаа. Тухайлбал, цагийн манаачийн үүрэг, цагийн манаачийг халалцуулах, цэг дээр үүрэг гүйцэтгэх үеийн цагийн манаачийн ажиллагаа зэрэг сэдвээр үзүүлэх сургуулийг зохион байгуулж явуулсан бөгөөд сургалтын үр дүнд хугацаат цэргийн алба хаагчид дадлагажиж чадсан юм. Тэд цагийн манаачийн үүрэг, харуулын цэгийн нутаг дэвсгэрийн онцгой анхаарах бүс, цэг дээр үүрэг гүйцэтгэх үеийн цагийн манаачийн ажиллагаа, цагийн манаачийн хүлээлцэх үеийн ажиллагаа, зэвсэгтэй харьцах үеийн аюулгүйн заавар зэргээс суралцлаа.

    Мөн тус анги 2020-2021 оны сургуулийн жилийн нээлтийг “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийн дагуу ангийн удирдлага, алба салбарын захирагч, дарга нар зэрэг ээлж ээлжээр буюу цөөн тооны алба хаагчдыг хамруулан зохион байгуулж явууллаа. Нээлтийн эхэнд ангийн захирагч, хурандаа С.Батболд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн сургуулийн жилийн нээлтэд хэлсэн үгийг танилцуулаад 2020-2021 оны сургуулийн жилд зенитчин дайчид ямар бодлого баримтлах, ямар амжилт бүтээх, ямар бүтээн байгуулалт өрнүүлэх зэргийг товч дурдлаа. Тэрээр 2021 онд орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан цөөнгүй ажил арга хэмжээг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулахаар төлөвлөж буйгаа онцолсон.

     Үүний дараа, захирагчийн орлогч, дэд хурандаа П.Энхтайван, соёл хүмүүжлийн албаны дарга, ахмад Л.Түмэндэлгэр, эрүүл ахуйч эмч, дэслэгч Б.Анундарь нар Хуурай замын цэргийн командлал, нэгтгэл, ангиудын сургуулийн жилийн нээлтээр цахимаар тавигдсан хичээлүүдийг бие бүрэлдэхүүнд танилцуулав. Төгсгөлд нь ангийн захирагч, хурандаа С.Батболд Зенит артиллерийн дивизион, Зенитийн пуужин артиллерийн дивизионы удирдлагуудад албандаа үргэлж үлгэр жишээ нь болж сайн ажиллахыг захиад проектор гардуулан өгсөн юм. Энэ үеэр Хуурай замын цэргийн командлагчийн цахим хичээлийг цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдад видео хэлбэрээр үзүүллээ. Дээрх арга хэмжээнүүдийг цар тахлаас урьдчилан заавар, зөвлөмжийг баримтлан явуулсан юм. 

Ахмад Л.Түмэндэлгэр (Зэвсэгт хүчний 326 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 111