• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ТАВАН ЦЭГ" БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-07-09 10:45:55
Үзсэн: 3265

"ТАВАН ЦЭГ" БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-07-09 10:45:55 Үзсэн: 3265



    Монгол орны 4 цэгт орших соёмбот багануудыг төв цэгтэй холбон 5000км замыг амжилттай гүйж дуусгасан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Хөгжмийн салааны хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц, 2222 км замыг 46 хоногт амжилттай гүйж туулсан Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, дэд ахлагч Б.Буянхишиг, болон “Таван цэг” багийн гишүүдийг угтан авч, хүндэтгэл үзүүллээ.

    Хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг болон БХЯ, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, ивээн тэтгэгч байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

    Энэ үеэр “Таван цэг баг”-ийн гүйлтийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын Сайд Д.Батлут баяр хүргэж хэлсэн үгэндээ Монгол цэрэг, тэр дундаа монгол эмэгтэй хүний тэсвэр, хатуужлыг харуулан түүхэн амжилтын эзэд болсон ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар болон тэдний “Таван цэг” багийн хамт олонд халуун баяр хүргэж, бахархаж буйгаа илэрхийлэн салбарын шагналаар шагналаа.

     Мөн түүхэн амжилтын эздэд ЗХЖШ-ын өргөмжлөл, дурсгалын зүйл, “Биеийн тамирын алдар” медаль, спортын дэд мастерын цол тэмдгийг ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны “Дээд амжилт эзэмшигч”-ийн батламжийг МХХМГХ-ны ерөнхий захирал С.Өнөрбаяр, Голомт банкны Офицеруудын ордон салбарын захирал н.Мөнх-Оргил, Best Shoes ХХК-ний захирал Монгол улсын АҮГА н.Түвдэнням, Delta partners компанийн менежер н.Бат-Ирээдүй нар байгууллагынхаа гарын бэлгийг гардуулж, баяр хүргэлээ.

     Төгсгөлд нь 5000 км замыг амжилттай туулсан ахлах ахлагч Э.Даваажамц “Таван цэг” багийг дэмжсэн Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, нийт бие бүрэлдэхүүнд түүхэн амжилтыг тогтооход үргэлж дэмжиж байсанд талархал илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106