
Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан цус хандивлагч байгууллага хамт олон, иргэдийн идэвх буурч, улсын хэмжээнд цусны нөөц багасах эрсдэл үүссэн байна. Үүнтэй холбогдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс “Амьдрал бэлэглэе” аяныг явуулын цус цуглуулах хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд бусдад амьдрах бэлэглэх энэхүү сайн үйлсийн аянд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн бие бүрэлдэхүүн сайн дураараа нэгдэж, цусаа хандивласан юм.
Тус төвийн Донор зохион байгуулалтын тасгийн эрхлэгч Ч.Тунгалаг бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж хэлсэн үгэндээ “Цэргийнхэн гэдэг ямар ч үед эх орон, ард түмнээ хамгаалахад бэлэн гэдгээ өнөөдөр харууллаа. Та бүхний хандивласан цус олон зуун залуусын алтан амийг аварна гэдэг юутай сайхан бэ. Та бүхэндээ үнэхээр их баярлалаа” хэмээгээд цаашид цус хандивлагч байгууллага, хамт олон болохыг уриалж байсан юм.
Дашрамд дурдахад, тус аяныг эрүүл мэндийн байгууллагаас ирүүлж буй цар тахлын үед баримтлах заавар, зөвлөмжийн хүрээнд зохион байгуулсан байна.


