• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

КОМАНДЛАЛЫНХАН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН АЖЛАА ДҮГНЭВ
Нийтэлсэн: 2020-03-27 21:49:13
Үзсэн: 166

КОМАНДЛАЛЫНХАН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН АЖЛАА ДҮГНЭВ
Нийтэлсэн: 2020-03-27 21:49:13 Үзсэн: 166



Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн энэ сарын 26-ний өдөр  2020 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тайланг дүгнэлээ. Хурлыг Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр удирдан явуулсан бөгөөд командлалын хэлтэс, тасаг, төрөл мэргэжлийн офицерууд тус бүртээ нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, командлал түүний нэгтгэл, ангиудад шинээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, анхаарах зарим асуудлын талаар танилцуулав. Тухайлбал, захиргааны удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, хүний нөөцийн бодлого, сургалт дадлагууд, цэргийн алба, сахилга бат, соёл хүмүүжил, хангалт үйлчилгээ зэрэг чиглэл бүрээр нь нэг бүрчлэн хэлэлцэж, дүгнэсэн юм. Хурлын төгсгөлд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар командлал түүний нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүнийг дэлхий нийтээр нь цочроож байгаа короно вирусээс урьдчилан сэргийлэхээс эхлээд ажлын бүтээмжээ сайжруулан,  хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг чанд мөрдөж, сахилга, хариуцлагыг чангатган, илүү үр бүтээлтэй ажиллахыг даалгалаа.

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107