Өнөөдөр “Төрийн далбааны өдөр” тохиож байна. Энэ өдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид уламжлал ёсоор цэргийн ёслолын жагсаалаар алхаж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүллээ.
Төрийн далбааг мандуулах үед Төрийн дуулал эгшиглэж, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн артиллерчин дайчид 21 удаа ёслолын буудлага үйлдэж, хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх ард иргэд, цэргийн ёслолын жагсаалд оролцож байгаа бие бүрэлдэхүүн, үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, зочдод хандаж үг хэллээ.