Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурьсгадаг дэлхийд хосгүй монгол наадмаар буюу долоодугаар сарын 11-ний өдөр төрсөн хугацаат цэргийн алба хаагчдаа онцолж байна.
Тэд бол Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж буй байлдагч Д.Азжаргал, Б.Азжаргал, С.Болдбаатар, А.Тэмүүлэн нар юм.
Хамгийн сонирхолтой нь амьдай хоёр байлдагч Д.Азжаргал, Б.Азжаргал нар нэг оны, нэг сарын, нэг өдөр төрснөөрөө онцлог. Байлдагч Д.Азжаргал Төв аймгийнх бол Б.Азжаргал нь Дархан-Уулынх. Зан харилцаа, хүмүүжил, идэвх зүтгэл, манлайллаараа ч тэд бас ижилхэн гэмээр.
Төрт ёсны энэхүү түүхэн өдөр төрсөн дөрвөн байлдагчдаа Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнхан халуун баяр хүргэж, амьдралынх нь хамгийн сайхан дурсамж нь болж яваг хэмээн гэрэл зургийг авч илгээсэн байлаа. Эрхэм дайчдадаа төрсөн өдрийн мэнд хүргэе, эх орныхоо төлөө зүтгэж буй үйл хэргээр тань бахархаж байна.