• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ХОЁР УЛСЫН ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД ТАНЫ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР ИХ"
Нийтэлсэн: 2025-07-02 10:22:11
Үзсэн: 49

"ХОЁР УЛСЫН ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД ТАНЫ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР ИХ"
Нийтэлсэн: 2025-07-02 10:22:11 Үзсэн: 49



   Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе ахлах хурандаа Бао Юйхайг 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

   Түүний Монгол Улсад ажиллах үүрэгт хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан хошууч генерал Ч.Цогтжаргал хоёр орны Хуурай замын цэргийн хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмэрт нь талархал илэрхийлсэн юм.

   Хошууч генерал Ч.Цогтжаргал Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын Чөлөөлөх армийн “Талын түнш” хамтарсан хээрийн сургуулийг 2024 оноос эхлүүлэхэд түүнийг онцгой үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглэж, хоёр орны цэргийн харилцаа өндөр түвшний айлчлал, буцалтгүй тусламж, хамтарсан дадлага, боловсролын сургалт зэрэг олон хэлбэрээр өргөжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа дурдлаа. Уулзалтын төгсгөлд Монгол Улсад элэгтэй эрхэм ахлах хурандаагийн цаашдын ажил алба, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье гэлээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106