• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТАЛУУД ХАМТАРСАН ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Нийтэлсэн: 2025-05-24 11:00:43
Үзсэн: 81

ТАЛУУД ХАМТАРСАН ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Нийтэлсэн: 2025-05-24 11:00:43 Үзсэн: 81



    Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” хээрийн сургуулийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурал Монгол Улсад 2025 оны 05 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

   Хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурлаар талууд “Сэлэнгэ-2025” хамтарсан хээрийн сургуулийн сэдэв, зорилго, явагдах газар орон, цаг хугацаа, боловсруулах асуудлыг бататгаж, дараалал, төлөвлөгөөний талаарх шийдвэрүүдээ нэгтгэж, төгсгөлд нь Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн командлагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч дэслэгч генерал М.Я.Носулев нар хамтарсан протоколд гарын үсэг зурсан юм.

    Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал төлөвлөлтийн хуралд хүрэлцэн ирж оролцсон ОХУ-ын талыг хүлээн авч уулзахдаа хоёр орны дипломат харилцаанд “Сэлэнгэ” хамтарсан хээрийн сургууль тэргүүлэх байр суурь эзэлсээр ирснийг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр томилолтын хугацаанд нь Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буйг дурдаад ОХУ-ын “Стрижи” багийн уран нислэгийн үзүүлбэрийг хамтдаа үзэх болсондоо талархаж буйгаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106