• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙН ХАМТАРСАН СУРГУУЛЬ БОЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2025-05-26 09:09:32
Үзсэн: 87

ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙН ХАМТАРСАН СУРГУУЛЬ БОЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2025-05-26 09:09:32 Үзсэн: 87



      Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Хуурай замын цэргийн командлал хоорондын анхны бие даасан инженерийн цэргийн хамтарсан сургууль 2025 оны 5 дугаар сарын 19-нөөс 30-ны өдрүүдэд БНСУ-ын Хуурай замын цэргийн инженерийн 1115 дугаар ангийн байршилд зохион байгуулагдаж байна.

Хамтарсан сургуулиар хоёр тал НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газар оронд ажиллах чадавхыг дээшлүүлэх

-Хээрийн удирдлагын байр

-Халуун ус, ариун цэврийн байгууламж тохижуулах

-Тактикийн зам байгуулах

-Усан сааданд гарц байгуулах

-Түр хугацааны нисэх хүчний дэмжлэгийн байгууламж (FARP) барих

-Харуул хамгаалалт, дэмжлэгийн байгууламж байгуулах

-Шатах тослох материал болон зэвсэг, сум, галт хэрэгслийн агуулах байгуулах

-Хээрийн ундны усны хангалтын цэг байгуулах

-Хээрийн байрлалын хамгаалалтын хашаа болон шалган нэвтрүүлэх байр тохижуулах

-Тэсэрч дэлбэрэх бодистой харьцах, аюулгүй болгох зэрэг хамтарсан сургалт, дадлагыг гүйцэтгэж байна.

 Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж буй Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой болон хоёр орны Хуурай замын цэргийн хүчний 2024 онд болсон анхны Зөвлөлдөх уулзалтын хүрээнд хэрэгжиж буй тус сургуулийн 2 дахь сургалт, дадлага 9 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106