Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яамд хооронд 1993 онд Цэрэг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдаж, энэ хүрээнд олон арга хэмжээг хамтран хэрэгжүүлсээр ирсэн. ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал нар өнөөдөр ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн шинэчлэл, техникийн үйлчилгээ, засвар үйлдвэрлэлийн боломжийг нэмэгдүүлэх, цэрэг техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар талууд харилцан санал солилцлоо.