• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТЭД ХАЙРХАНДУЛААНЫ НӨМӨРТ ГҮЙЖ ЯВАА
Нийтэлсэн: 2025-04-30 15:42:25
Үзсэн: 234

ТЭД ХАЙРХАНДУЛААНЫ НӨМӨРТ ГҮЙЖ ЯВАА
Нийтэлсэн: 2025-04-30 15:42:25 Үзсэн: 234



     Хавар хэдийн эхэлсэн ч зарим нутгаар салхитай, жиндүүхэн байна. Энэ цаг үед Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч спортын мастер дэд ахлагч Б.Буянхишиг нар цэргийн алба хаагчдын багийн түүхэн амжилт тогтоож, 99 хоногт 5000 км туулахаар гүйж байна.

     Тэд Алтай таван богдоос гараагаа эхлүүлснээс хойш Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хөндлөн гулд туулж, өнөөдрийн байдлаар Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын төвтэй ойрхон оччихсон гүйж явааг “Таван цэг” багийн эмч дэслэгч Б.Золбоо (123) бидэнд ирүүлсэн мэдээлэлдээ дурдлаа. Гүйсээр 29 хонож буй тэд 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10.30 минутын байдлаар 1300 км зам туулсан байна. “Таван цэг” багийнхан төлөвлөгөөний дагуу 05 дугаар сарын 01-ний өдрийн үдээс хойших гүйлтээрээ Өвөрхангай аймгийн Арвайхээр хот орох юм байна.

    Манай алба хаагчдын гүйж яваа Хайрхандулаан сум нь хангай, хээр хосолсон нутаг бөгөөд Өвөрхангай аймгийн нутгийн баруун хэсэгт байрладаг, Улаанбаатар хотоос 503 км, аймгийн төвөөс 75 км зайтай байна.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107