• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ТЕСТИЙН ШАЛГАЛТАД ШИНЭ АМЖИЛТ ТОГТООЛОО
Нийтэлсэн: 2025-04-29 09:19:23
Үзсэн: 161

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ТЕСТИЙН ШАЛГАЛТАД ШИНЭ АМЖИЛТ ТОГТООЛОО
Нийтэлсэн: 2025-04-29 09:19:23 Үзсэн: 161



    Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Батлан хамгаалах сэргэлт” бодлого болон “Эх оронч Монгол – Их сэргэлтийн жил”-ийн хүрээнд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчдад В ангиллын жолооны сургалтыг амжилттай зохион байгуулагдлаа.

   Сургалтыг Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Техникийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтын төвийн багш нар нэг сарын хугацаанд зохион байгуулж, сургалтын чанар, үр дүнг бататгах зорилгоор замын хөдөлгөөний дүрмийн тестийн шалгалтыг зохион байгуулсан юм.

   Шалгалтад Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн дэд түрүүч М.Саруул 20 асуултыг 29 секундэд, байлдагч Б.Өнөболд 28 секундэд алдаагүйгээр 100 хувь бөглөж, тус төвийн өмнөх 32 секундийн рекордыг шинэчилж, замын хөдөлгөөний дүрмийн тестийн шалгалтад шинэ амжилт тогтоолоо.

   Энэхүү амжилт нь хугацаат цэргийн алба хаагчдын суралцах хүсэл эрмэлзэл, мэргэжлийн ур чадварын ахиц, цаашлаад Зэвсэгт хүчний боловсон хүчний чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны үр дүнг илтгэж байна.

Дэслэгч П.ЦЭЦЭГМАА

 

 

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107