• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАЙЛДАГЧ Б.БЯМБАСҮРЭН УЛСЫН АВАРГАД ШИЛДЭГ ТУЛААНЧААР ШАЛГАРЛАА
Нийтэлсэн: 2025-04-24 09:41:57
Үзсэн: 57

БАЙЛДАГЧ Б.БЯМБАСҮРЭН УЛСЫН АВАРГАД ШИЛДЭГ ТУЛААНЧААР ШАЛГАРЛАА
Нийтэлсэн: 2025-04-24 09:41:57 Үзсэн: 57



   “Өрлөг жанжин Сүбээдэй”-н нэрэмжит гардан тулааны улсын аварга шалгаруулах “Тулаан, Өөрийгөө” хамгаалах төрлөөр 2025.04.16-19-ний өдрүүдэд Спортын төв ордны А зааланд зохион байгуулагдлаа.

   Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгуулагын алба хаагч, их, дээд сургуулийн оюутан, сонсогч, бие хамгаалах урлагийн холбоо, клубүүд 23 байгууллагын 170 гаруй тамирчид өрсөлдсөн юм.

   Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, Монголын гардан тулааны холбооны дэд Ерөнхийлөгч, бригадын генерал Д.Баасандамба болон оролцогч байгууллагуудын удирдлагууд, мэргэжлийн аварга, гавьяат тамирчид хүрэлцэн ирсэн байв.

   Тэмцээний 73 кг жинд тэргүүлж, алтан медаль хүртэхийн сацуу шилдэг тулаанчаар Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч байлдагч Б.Бямбасүрэн шалгарсан юм.

Дэд ахлагч Э.ОТГОНЖАРГАЛ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107