• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХЭРЭГ ЗӨРЧИЛ, АЮУЛ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЯВАГДАВ
Нийтэлсэн: 2020-11-10 19:07:29
Үзсэн: 75

ХЭРЭГ ЗӨРЧИЛ, АЮУЛ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЯВАГДАВ
Нийтэлсэн: 2020-11-10 19:07:29 Үзсэн: 75



    Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас бие бүрэлдэхүүндээ цэргийн алба болон хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ удаа Төв аймгийн хуулийн байгууллагуудтай хамтран “Хэрэг зөрчил, аюул ослоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг явууллаа.

Тухайлбал, Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор М.Хэрлэнчимэг гэр бүлийн хүчирхийлэл болон Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл өгч, залуучуудын нийтлэг гаргаж буй зөрчил, дутагдлын талаар ярилаа. Тэрээр “Цэргийнхэн гэмт хэрэг үйлдэж, осол, зөрчил гаргах нь маш бага. Нийгмийн салбаруудтай харьцуулахад маш бага. Гэхдээ бид бараг байхгүй гээд орхиж болохгүй хуулийн талаарх ойлголтуудыг үргэлж өгч байх ёстой” гээд алба хаагчдын сонирхсон асуултад хариулсан юм.

Мөн тус аймгийн Цагдаагийн газрын хошууч Ш.Отгончулуун өөрийгөө болон нөхдөө гэмт хэрэг, осол зөрчлөөс хэрхэн сэргийлэх талаарх мэдээллийг үргэлжлүүлэн өгсөн бол төгсгөлд нь Онцгой байдлын газрын дэслэгч Л.Бастөгс эрсдэлээс хамгаалах талаар хичээл үргэлжлүүлэн оров. Тэрээр ахуйн гал түймрийн шалтгааны нөхцөлийн талаар дурдаад ямар нэгэн осол, аюулд орсон нөхцөлд өөрийгөө, гэр бүлээ хэрхэн хамгаалах талаар мэдээлэл өгсөн юм. 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 111