• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУРАНДАА Г.ӨСӨХБАЯР ГҮЙГЧДИЙГ УГТАН АВЧ УУЛЗАЖ, АМЖИЛТ ХҮСЛЭЭ
Нийтэлсэн: 2025-04-21 10:08:24
Үзсэн: 154

ХУРАНДАА Г.ӨСӨХБАЯР ГҮЙГЧДИЙГ УГТАН АВЧ УУЛЗАЖ, АМЖИЛТ ХҮСЛЭЭ
Нийтэлсэн: 2025-04-21 10:08:24 Үзсэн: 154



   5000 км зам туулахаар гараанаас гарсан ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар 19 дэх хоногтоо 800 гаруй км замыг туулаад байна. Гүйгчдийг өнөөдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод Батлан хамгаалах яамны "Алдар" спорт хорооны дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хурандаа Г.Өсөхбаяр тэргүүтэй "Алдар"-ынхан хүлээн авч, аян замдаа саадгүй гүйж, одоо үлдээд байгаа 4200 км замыг туулсных нь дараа дахин уулзахын болзоо тогтоов.

   Хурандаа Г.Өсөхбаяр цэргийн хүн спорт хоёр салшгүй холбоотой байх ёстойг онцолж, энэхүү зарчмыг биеэр үлгэрлэж яваа гүйгчдэд амжилт ерөөж байв. Мөн тэрээр мянга мянган эмэгтэй цэргийн алба хаагчдыг төлөөлж яваа дэд ахлагч Б.Буянхишигийн тэсвэр хатуужил, эр зоригт онцгойлон баяр хүргэж байсан юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107