• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАДАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Нийтэлсэн: 2025-04-18 16:00:16
Үзсэн: 240

АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАДАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Нийтэлсэн: 2025-04-18 16:00:16 Үзсэн: 240



   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас цэргийн алба хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, гадаадын сургууль, дамжаа, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдэж байгаа цэргийн алба хаагчдад дэмжлэг үзүүлэх, гадаад хэл сурах хүсэл эрмэлзлийг идэвхжүүлэх зорилгоор 2023 оноос “Англи хэлний олимпиад” тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн билээ.

   Энэ удаагийн тэмцээнд ЗХЖШ, ХЗЦК, АЦК, ҮБХИС, ХХЕГ, ТТХГ, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн Гадаад хэлний сургалтын төвд суралцаж байгаа офицер, ахлагч оролцох бөгөөд 04 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана. Ингэхдээ энэ удаагийн тэмцээнийг англи хэлээр илтгэл тавих чадвараар сорих ба энэ нь ярих, сонсох, бичих чадварыг нь нэгтгэн дүгнэж буйгаараа онцлог байна.

   Англи хэлний олимпиадын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус командлалын Гадаад хэлний сургалтын төвийн дарга, дэслэгч Б.Мөнхнасангийн 94224418, 80714418 дугаарын утсаар тодруулах боломжтой.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107