• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ТАЛЫН ЧОНО"-ЫНХОН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЧАДАВХЫН ШАЛГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2025-04-16 15:19:10
Үзсэн: 210

"ТАЛЫН ЧОНО"-ЫНХОН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЧАДАВХЫН ШАЛГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2025-04-16 15:19:10 Үзсэн: 210



     БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх чадавхын шалгалтад хамрагдаж байна.

    ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга хурандаа Ц.Төрмөнхөөр ахлуулсан шалгалтын комиссын бүрэлдэхүүн 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн бие бүрэлдэхүүний хүн нэг бүрийн бэлтгэл, штабын бэлтгэл, жигдрэлтийн түвшинг шалгахаар ажиллаж байна.

    Тус шалгалтыг жагсаалын үзлэгээр эхлүүлж, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч нараас хурд, хүч, тэсвэр, тусгай болон бие бялдрын бэлтгэлжилтээр, төрөл мэргэжлийн офицер, ахлагч нараас мэргэжлийн бэлтгэл, бие бүрэлдэхүүнээс тактик-тусгай тактик, цэргийн дүрэм, хууль эрх зүйн чиглэлээр тус тус онолын шалгалт аваад байна. Комиссын бүрэлдэхүүний удирдамж, төлөвлөгөөний дагуу дараагийн шатны шалгалтууд үргэлжлэн явагдана.

Ахмад Л.МӨНХЧӨДӨР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107