• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДҮРЭМТ ХУВЦСЫГ ЗӨРЧИЛГҮЙ ӨМСӨХ НЬ ХУВЬ ХҮНИЙ СОЁЛТОЙ ХОЛБООТОЙ
Нийтэлсэн: 2025-04-14 14:26:35
Үзсэн: 137

ДҮРЭМТ ХУВЦСЫГ ЗӨРЧИЛГҮЙ ӨМСӨХ НЬ ХУВЬ ХҮНИЙ СОЁЛТОЙ ХОЛБООТОЙ
Нийтэлсэн: 2025-04-14 14:26:35 Үзсэн: 137



   Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалын дагуу Хуурай замын цэргийн командлалын офицер, ахлагч нар дулааны улирлын дүрэмт хувцсанд 04 дүгээр сарын 14-ний өдөр шилжиж, түүнийг дагаад үзлэг зохион байгуулав. Энэ нь “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийг бие бүрэлдэхүүнд мөрдүүлэх, жигдрэлтэд нь анхаарах, зөрчил дутагдлыг арилгуулах зорилготой юм.

    Энэ үеэр бичиг баримтын бүрдэл, албаны хувцасны мөрдэс, төмөр таних тэмдэг, сүүлд төгссөн сургуулийн энгэрийн тэмдэг, байгууллагын хүндэт тэмдэг, цэргийн мэргэжлийн зэргийн тэмдэг, одон, медалийн тууз, хатгамал ялгах тэмдэг зэргийг нь шалгаж, бүрдүүлэлт нь дутуу зарим цэргийн алба хаагчдыг зөрчлөө арилгах талаар хугацаатай үүрэг өглөө. Үзлэгийг зохион байгуулагчид “Офицер, ахлагч нар Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэмд юу гэж заагдсан яг л түүгээр нь өмсөх ёстой. Хангалт нэг үетэйгээ харьцуулахад сайжирсан, түүнийг дагаад бүрэлдэхүүний жигдрэлт ч сайн байх ёстой. Цэргийн дүрэмт хувцсыг цэгцтэй, цэвэрхэн, зөрчилгүй өмсөнө гэдэг өөрөө тухайн хүний хувийн соёлыг харуулдаг. Цаашлаад байгууллагын соёлыг харуулдаг. Хамгийн гол нь энэ бол үүрэг” хэмээн онцоллоо.

    Командлалын бүрэлдэхүүнээс гадна тус командлалын Гадаад хэлний сургалтын төвийн англи, солонгос хэлний суралцагч нарын дулааны улирлын дүрэмт хувцасны үзлэгийг мөн явуулав.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107