• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2025-04-11 14:30:40
Үзсэн: 154

ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2025-04-11 14:30:40 Үзсэн: 154



    Монгол Улсын Их хурлаас баталсан "Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого", Цөмийн энергийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд цацрагийн ослын үед хамтран ажиллах мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Цөмийн энергийн комиссын Ажлын алба, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын аврах анги, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги хамтран "Цацрагийн ослын үеийн хариу арга хэмжээ" сэдэвт хамтарсан дадлага сургуулийг зохион байгуулж байна.

    Тус сургалт 2018 онд "Эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох нь", 2020 онд "Цацрагийн ослын үеийн мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагаа" сэдвээр явагдаж байсан ба энэ жилийн хамтарсан дасгал сургуулилт нь цацрагийн ослоос сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, ослын үед ажиллах мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, чиг үүргийг тодотгох, төлөвлөлтийг сайжруулах хариу арга хэмжээг оновчтой төлөвлөх, ослын хор уршгийг хязгаарлах чухал ач холбогдолтой сургалт болж байна.

Дэслэгч Б.НОМИНЖИНГОО

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107