• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ИНЖЕНЕРИЙН ЧИГЛЭЛИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТАД ОРОЛЦОНО
Нийтэлсэн: 2025-04-03 16:08:32
Үзсэн: 66

ИНЖЕНЕРИЙН ЧИГЛЭЛИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТАД ОРОЛЦОНО
Нийтэлсэн: 2025-04-03 16:08:32 Үзсэн: 66



    БНСУ-д явагдах НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцох цэргийн алба хаагчдыг 04 дүгээр сарын 03-ны өдөр ХЗЦК-ын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий хүлээн авч уулзаж, үүрэг чиглэл өглөө.

    Энэхүү олон улсын сургууль нь БНСУ-д инженерийн чиглэлээр зургаан долоо хоногийн хугацаанд явагдах бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс хошууч Б.Бат-Эрдэнэ (234), сургагч ахлагч Н.Пүрэвбаатар (342), ахлагч Ц.Лувсанпэрэнлэй (014) нар оролцоно. Хурандаа Т.Тогмиддүүмий Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНСУ-ын Зэвсэгт хүчний инженерийн цэргийн хамтын ажиллагааны эхлэл нь олон улсын сургалт дахь оролцоо болохыг тодотгож, өндөр зохион байгуулалт, төлөвлөлт, сахилга хариуцлагатай байж, дэлхийн орнуудын инженерийн цэргийн туршлага сургамжаас сайтар суралцахыг захилаа.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107