• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХЭЭРИЙН СУРГУУЛЬД ДРОНЧИД ТЭРГҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА
Нийтэлсэн: 2025-03-30 12:13:28
Үзсэн: 132

ХЭЭРИЙН СУРГУУЛЬД ДРОНЧИД ТЭРГҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА
Нийтэлсэн: 2025-03-30 12:13:28 Үзсэн: 132



   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуульд дрончид тэргүүлэх үүрэгтэй оролцож байна. Тэд сургуулийн удирдлагуудаас өгсөн үүргийн дагуу гэнэтийн “цагийн байдал” үүсгэж, мотобуудлага, төрөл мэргэжлийн цэргийнхний бэлэн байдал, бэлтгэлжилтийг шалгахад чухал үүрэгтэй оролцож байгаа юм. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн дрончид ажил үүргээ гүйцэтгэхийн сацуу нэгнээсээ харилцан туршлага солилцож, сүүлийн үеийн дрон, түүний талаарх мэдээллийг олзворлож байна.

   Тухайлбал, тус сургуульд Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн тасгийн дарга ахлах дэслэгч Г.Хадбаатар дэмжлэг үзүүлэн оролцож, хамгийн сүүлийн үеийн “DJI Matrice 300 RTK” загварын дроноор дайсны байрлалыг тагнах, устгал гүйцэтгэсний дараа шалгах зэрэг ажлыг Зэвсэгт хүчний бусад дрончидтой хамтран явуулж байна. Энэ талаар ахлах дэслэгч Г.Хадбаатар ярихдаа “Манай байгууллагын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа “DJI Matrice 300 RTK” дрон нь камерын нягтрал сайтайгаараа онцлог. Хилийн зөрчлийг илрүүлэхэд түлхүү ашигладаг. Энэ удаагийн сургуулиар Зэвсэгт хүчний алба хаагчидтай туршлага солилцож, мэддэг чаддаг зүйлээс нь суралцаж, мөн өөрийн мэдэх бүхнээ зааж байгаад баяртай байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108