Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн шөнийн харвалт, буудлагын төгсгөлд залуу уран бүтээлч Young Mo G буюу реппер Э.Мөнх-Эрдэнэ Хуурай замын цэргийн нэгдсэн хээрийн сургуульд оролцож буй хугацаат цэргийн алба хаагчдад уран бүтээлийн хэсэгчилсэн тоглолтыг өргөн барилаа. “Mongol swag” дуу болон шинэлэг өнгө төрх, хэмнэлээрээ залуусын шүтээн болоод байгаа тэрээр цэрэг дайчдын тухай уран бүтээлийн контент, дуу бүтээх ажлынхаа хүрээнд түрүүч, байлдагч нартай уран бүтээлээрээ ийн уулзсан юм.
“Бидний тал нутаг уудам
Урианхайн Сүбэдэй, Зэлмэ
Мухулайгийн удам
Түүхээрээ, соёлоороо гангарна
Дайчдын хүүхдүүдээ
Дээлтэйгээ цөмөөрөө
Бид хараа булаан бут авна” хэмээн дуулж, дайчдад дуутай, бүжигтэй нэгэн үдшийг бэлэглэж чадсан юм.
Реппер Э.Мөнх-Эрдэнэ “Цэргийн албаа хааж байгаа Та бүхнээр бахархаж байна. Омогшил төрж байна, та нар бүхнээс илүү. Магадгүй намайг дуулсан дуугаар минь сонсдог бол би та нарын эх орныхоо төлөөх үйл хэргээр нь шүтэж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Ахмад Д.БОЛОР