• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОТОБУУДЛАГА, ТӨРӨЛ МЭРГЭЖЛИЙН ШИЛДЭГ БҮЛЭГ, ТООТУУД ШАЛГАРАВ
Нийтэлсэн: 2025-04-01 11:43:54
Үзсэн: 208

МОТОБУУДЛАГА, ТӨРӨЛ МЭРГЭЖЛИЙН ШИЛДЭГ БҮЛЭГ, ТООТУУД ШАЛГАРАВ
Нийтэлсэн: 2025-04-01 11:43:54 Үзсэн: 208



    Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн тактикийн нэгдсэн хээрийн сургуулийн нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг хугацаат цэргийн алба хаагчдын дунд явагдсан “Мотобуудлага, тагнуул, төрөл мэргэжлийн шилдэг бүлэг, тоот” шалгаруулах тэмцээн байв.

   Хугацаат цэргийн алба хаагчдын хамгийн их хүсэн хүлээж, сурсан цэргийн эрдмээрээ өрсөлддөг энэхүү тэмцээн нь тэдний ур чадвар, сэтгэл зүй, бие бялдрын түвшинг дээшлүүлэх, тэдний бэлтгэлжилтийн тэргүүн туршлагыг дэлгэрүүлэх зорилготой юм.

   Шилдэг бүлэг, тоотоор шалгарсан түрүүч, байлдагч нарын шагналыг ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга хурандаа Ц.Төрмөнх нар гардуулж, баяр хүргэлээ.

   Тэмцээн зохион байгуулагчдын онцолж буйгаар нэгтгэл, ангийн хугацаат цэргийн алба хаагчид бэлтгэл өндөр, өрсөлдөөн ширүүн байсан бөгөөд мэргэжлийн ангиуд нь тухайн төрөлдөө шилдэг гэдгээ нотлон харуулсан байна. Мотобуудлагын төрөлд мотобуудлагын хороодын түрүүч, байлдагч, төрөл мэргэжлийн шилдэг тоотуудаар мөн л төрөл мэргэжлийн ангиудын дайчид шалгарсан юм.

    Зохион байгуулагчид хугацаат цэргийн алба хаагчдын оролцоог жигд хангаж, мөн таних тэмдэг бусад дагалдах хэрэгслээр ижилсүүлж, тэмцээнд өндөр ач холбогдол өгч оролцсон нийт бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн юм.

Мотобуудлагын төрөлд:

1.Хурандаа Ж.Мөнхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн бүлэг

2.Хурандаа Н.Гүрбадам захирагчтай Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бүлэг

3.Дэд хурандаа С.Ариунболд захирагчтай Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн бүлэг

“Тагнуулчид-2025” төрөлд:

1.Хурандаа Х.Лхагвадорж захирагчтай Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн бүлэг

2.Хурандаа М.Дэлгэрсайхан захирагчтай Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бүлэг

3.Хурандаа Ж.Мөнхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн бүлэг

Артиллерийн төрөлд:

1.Хурандаа Б.Даваа-Очир захирагчтай Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн тоот

2.Хурандаа М.Дэлгэрсайхан захирагчтай Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн тоот

3.Хурандаа Х.Лхагвадорж захирагчтай Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн бүлэг

Зенитийн төрөлд:

1.Хурандаа Ү.Уянгасайхан захирагчтай Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн I тоот

2.Хурандаа Н.Гүрбадам захирагчтай Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн тоот

3.Хурандаа Д.Бямба захирагчтай Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тоот

Цацраг, хими, биологиос хамгаалахын шилдэг тоот:

1.Хурандаа Г.Дүнжингарав захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн тоот

2.Хурандаа Ж.Мөнхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тоот

3.Хурандаа Н.Гүрбадам захирагчтай Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн тоот

Инженерийн шилдэг тоот:

1.Хурандаа Б.Энхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн тоот

2.Хурандаа Ж.Мөнхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тоот

3.Хурандаа М.Дэлгэрсайхан захирагчтай Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн тоот

Холбооны мэргэжлийн шилдэг тоот:

1.Хурандаа Х.Лхагвадорж захирагчтай Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн тоот

2.Хурандаа Ж.Мөнхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тоот

3.Хурандаа Г.Дүнжингарав захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн тоот

Ар талын мэргэжлийн шилдэг тоот:

1.Хурандаа Н.Гүрбадам захирагчтай Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн тоот

2.Хурандаа М.Дэлгэрсайхан захирагчтай Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн тоот

3.Хурандаа Г.Дүнжингарав захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн тоот тус тус шалгарлаа.

П

Ахмад Д.БОЛОРМАА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108