• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШИНЭ ТӨГСӨГЧ, ШИНЭ ДАЙЧДАДАА АЖЛЫН БАЙРНЫ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-11-04 11:48:27
Үзсэн: 950

ШИНЭ ТӨГСӨГЧ, ШИНЭ ДАЙЧДАДАА АЖЛЫН БАЙРНЫ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-11-04 11:48:27 Үзсэн: 950



      Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан шинээр томилогдож болон татагдаж ирсэн 2020 онд ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн сургууль, Цэргийн хөгжмийн коллеж, Ахлагчийн сургуулийг төгссөн офицер, ахлагч нар, 2020 оны хоёрдугаар ээлжийн шинэ дайчдад ажлын байрны анхан шатны сургалтыг таван хоногийн хугацаатайгаар зохион байгуулж явууллаа. Өөрөөр хэлбэл, 10 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд шинэ офицер, ахлагч болон шинэ дайчдад чиглэсэн сургалтыг төлөвлөн явуулж, төгсгөлд нь хамт олонч, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор сагсан бөмбөг, гар бөмбөгийн уралдаан зохион байгуулж, тус ангийн авьяаслаг алба хаагчдын хэсэгчилсэн урлагийн тоглолтыг толилуулсан юм.

   Сагсан бөмбөгийн тэмцээнд 8 багийн 70 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс ахмад П.Алтан-Өлзий ахлагчтай ар талын баг, гар бөмбөгийн төрөлд дэслэгч О.Тайгал ахлагчтай холбооны баг тус тус тэргүүллээ. Энэ үеэр шинэхэн дайчид буюу нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат, байлдагч Д.Лхагвасүрэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат, байлдагч Н.Буяанжаргал ая дуугаа өргөн, морин хуурын гоцлол тоглосон юм.

 

Хошууч Л.Амарбаясгалан (Зэвсэгт хүчний 256 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 111