• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ТОГТМОЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-03-24 12:27:34
Үзсэн: 133

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ТОГТМОЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-03-24 12:27:34 Үзсэн: 133



        Дэлхий нийтээр тархаад байгаа цар тахал буюу короновирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ талаар Хуурай замын цэргийн командлалын Материал техникийн хэлтсийн эрүүл ахуйч, эмч, дэд хурандаа Д.Алтантуул хэлэхдээ "Командлалын байранд ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр тогтмол хийж, бие бүрэлдэхүүний халууныг өглөө бүр хэмжин нэвтрүүлж байна.

     Мэдээж бие бүрэлдэхүүн гараа тогтмол ариутган, амны хаалт зүүж хэвшсэн бөгөөд вирусээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж бүхий зурагт хуудас, мэдээллийг ч тэдэнд байнга өгч ажиллаж байна. Мөн командлалын нэгтгэл, ангиудад короновирусээс урьдчилан сэргийлэхэд авах арга хэмжээ, заавар зөвлөмж болоод бусад мэдээллийг албан тоотоор хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж байна. Үүний сацуу командлалын байранд гаднаас нэвтрэгчдэд эрүүл ахуйн тодорхой шаардлагуудыг тавин ажиллаж байна" гэлээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107