• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШТАБЫН ДАДЛАГААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2025-03-27 15:54:35
Үзсэн: 165

ШТАБЫН ДАДЛАГААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2025-03-27 15:54:35 Үзсэн: 165



    Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургууль энэ цаг үед Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж байна. Нэгдсэн хээрийн сургуультай зэрэгцэн Хуурай замын цэргийн төрөл мэргэжлийн цэргийн офицеруудын штабын дадлага ХЗЦК, Зэвсэгт хүчний 014, 119, 120, 326 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн явагдаж байгаа юм.

   Штабын дадлагыг Хуурай замын цэргийн командлал, нэгтгэл, ангийн нэгдсэн Команд штабын сургууль, онол практикийн бага хурлын үр дүн, шийдвэрт үндэслэн үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд тагнуул, артиллери, зенит, холбоо, инженер, химичид үүссэн нөхцөл байдлыг үнэлэх, хариу арга хэмжээг төлөвлөх, шийдвэр гаргах, харилцан ажиллагааг зохион байгуулах зэргээр дадлага гүйцэтгэж байна.

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108