• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ ТҮГЭЭЖ ЯВАА АХМАД БАГШ Д.БУЯНБАТ
Нийтэлсэн: 2025-03-21 10:32:55
Үзсэн: 165

ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ ТҮГЭЭЖ ЯВАА АХМАД БАГШ Д.БУЯНБАТ
Нийтэлсэн: 2025-03-21 10:32:55 Үзсэн: 165



    Батлан хамгаалах яамнаас 2025 оныг "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил" болгон зарласантай холбогдуулан Төв аймгийн Мөнгөнморьт сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Соёлын тэргүүний ажилтан Д.Буянбат сургуулийнхаа дэргэдэх "Мөнгөн жавхаа" хамтлагийн хамт Зэвсэгт хүчний 123 дугаар ангид зочиллоо.

   "Мөнгөн жавхаа" хамтлагийн авьяаслаг сурагчид Ховдын хорооны дайчдад цэрэг, эх орны сэдэвтэй бүрэн хэмжээний тоглолт өргөн барьж, ангийн захирагч хурандаа Х.Энхболд болон Ховд аймгийн ЗДТГ-ын цэргийн штабынхан нар хариу талархал илэрхийллээ.

   Ахмад багш Д.Буянбат нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд багачуудад эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэхэд өөрийн зүрх сэтгэлээр зүтгэж яваа иргэн юм. Тэрээр 2019 онд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Төв аймгийн Мөнгөнморьт сумын сурагчидтай хамт морьт жагсаалаар оролцсон билээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108