• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НЭГТГЭЛИЙНХЭН "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ӨӨР АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-03-18 12:09:27
Үзсэн: 127

НЭГТГЭЛИЙНХЭН "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ӨӨР АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-03-18 12:09:27 Үзсэн: 127



    Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийнхэн “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 104 жилийн ойг тохиолдуулан нэгтгэлээс тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмад дайчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ахмад дайчид эхлээд БНМАУ-ын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хугацаат албаны дайчдын гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолтыг үзэн сонирхож, урлагийн тоглолтод саатаж, хүндэтгэлийн хүлээн авалтад уригдсан юм.

    Нэгтгэлийн захирагч хурандаа Ж.Мөнхбаяр нэгтгэл хэзээд ахмад дайчидтайгаа ойр байж, монгол цэргийн тэмдэглэлт баяруудад хүндэтгэл үзүүлэхийг хамт олноороо хичээдгээ өгүүлээд өргөн бүрэлдэхүүнээр олуулаа ирж оролцдогт нь талархал дэвшүүлж байсан юм.

   Нэгтгэлийн ахмадууд цэл залуу насаа цэрэг тушаал дор өнгөрүүлсэн нэгэнтэйгээ буу халж,амар мэндийг нь мэдэж, хамт олныхоо ажил үйлсийг сонсох боломж олгоход үргэлж нээлттэй байдаг нэгтгэлийнхээ удирдлага, бие бүрэлдэхүүндээ баярлалаа. Цэргийн баяраар энэ албанд ажиллаж байсан хүн бүхэнд баяр төрж, хамтран зүтгэгчдээ бодож явдгийг мэдэрч энэхүү арга хэмжээг зохион байгуулсан нь зөв ажил шүү хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Дэслэгч М.ЦЭРЭНПАГАМ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108